Ногоон карт сугалаанд бүртгүүлэхэд дараах энгийн 3 шаардлагыг тавьдаг байна.
Ногоон карт сугалаанд оролцох эрх бүхий улсын иргэн байх, эсвэл тус сугалаанд оролцох эрх бүхий оронд төрсөн байх.
Наад зах нь бүрэн дунд боловсрол эзэмшиж боловсролын гэрчилгээ авсан байх, эсвэл сүүлийн таван жилийн хугацаанд тодорхой дадлага туршлага шаардах мэргэжлээр тасралтгүй 2 жил ажилласан байх.
Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх.
Дээрх 3 шаардлагыг хангаж байвал та Ногоон карт сугалаанд оролцоход нээлттэй юм.