Ногоон Карт Сугалаа

Америкт хууль ёсоор ажиллаж, амьдрах боломж

Бүртгүүлэх



Асуулт хариулт


Ногоон картны сугалаанд оролцоход насны доод хязгаар гэж байгаа юу?

Сугалаанд оролцож болох насны доод хязгаарыг албан ёсоор тогтоогоогүй бөгөөд хэрэв та бүрэн дунд боловсрол эзэмшиж, боловсролын гэрчилгээ авсан бол сугалаанд оролцох бүрэн эрхтэй.

Би жил бүр сугалаанд бүртгүүлж болох уу?

Тиймээ, та жил бүр сугалаанд оролцож болох бөгөөд таны сугалаанд хожих боломж жил бүр адил байх болно.

Сугалааны тохирол хэрхэн явагддаг вэ?

Сугалааны тохиролыг компьютерийн системийн санамсаргүйгээр сонгогдох зарчмаар шалгаруулдаг ба энэ шалгаруулалтанд бүх оролцогчид тэгш эрхтэй оролцоно.

Сугалаанд сонгогдсон эсэхээ яаж мэдэх вэ?

Та сонгогдсон эсэх талаар энгийн шуудангийн хайрцаг эсвэл имэйлээр мэдэгдэл хүлээж авахгүй ба жил бүрийн 5 дугаар сарын эхэнд Төрийн Департаментын сайтруу орж баталгаажуулалтын дугаараа ашиглан өөрийн сонгогдсон эсэхийг шалгаж үзэх боломжтой.

Ногоон картаар АНУ-д хэр удаан байж болох вэ?

Сугалааны ялагч болж нэгэнт ногоон картаа хүлээн авсан бол та Америкийн Нэгдсэн Улсад хүссэн хугацаагаараa байж болохоос гадна Ногоон карт эзэмшигчийн хувьд та байнгын оршин суугч статусаа хадгалах ёстой.

Ногоон картаа авсаны дараа АНУ-ын иргэн болох боломжтой юу?

Та ногоон картаа авсанаас хойш АНУ-д тасралтгүй 5 жил амьдарсаны дараа тодорхой шатлалтай иргэншлийн шалгалтуудыг давсанаар АНУ-ын иргэншил авах боломжтой.

Сугалаанд сонгогдох боломжийг нэмэгдүүлэх арга байна уу?

Хамгийн эхэнд та өргөдлийн маягтыг үнэн зөв, шаардлагын дагуу бөглөх хэрэгтэй. Хэрэв та гэрлэсэн бол танай гэр бүлд сонгогдох боломжоо 2 дахин өсгөх арга байна. Энэ нь эхнэр, нөхөр тус тусын нэр дээр хамт бүртгүүлэх явдал юм. Эхнэр, нөхөр тус тусдаа өргөдөл гаргаж 21 наснаас доош, гэрлээгүй өөрийн төрсөн болон хууль ёсоор өргөж авсан бүх хүүхдийнхээ хамт бүртгэлд оролцоно. Улмаар эхнэр эсвэл нөхрийн аль нэг нь сугалаанд сонгогдсон тохиолдолд тухайн гэр бүлийн бүртгүүлсэн бүх гишүүд ногоон карт хожих боломж бүрддэг. Мөн та 21 нас хүрээгүй, гэрлээгүй байгаа бол сугалаанд өөрийн нэр дээр бие дааж, мөн эцэг эхийнхээ тус бүрийн нэр дээр өөрийн нэрийг оруулан бүртгүүлсэнээр сугалаанд сонгогдох боломжоо 3 дахин ихэсгэж байна гэсэн үг юм.