Ногоон Карт Сугалаа

Америкт хууль ёсоор ажиллаж, амьдрах боломж

Бүртгүүлэх




Манай зорилт

NogoonCard.com сайтын нэн тэргүүний зорилт бол манай сайтаар зуучлуулж Ногоон Картны сугалаанд бүртгүүлж буй иргэдийн өргөдлийн маягтыг АНУ-ын Төрийн Департаментаас тогтоосон тодорхой стандарт, шаардлагын дагуу бөглөж сугалаанд албан ёсоор, бүртгэлийн хугацаанд оролцуулахад, мөн баталгаатай, найдвартай үйлчилгээгээр хангахад оршино. Улмаар Монгол улсаас Ногоон Картны сугалаанд оролцох хүсэлтэй иргэдийн идэвхи сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг үнэн зөв мэдээллээр ханган жил бүр илүү олон Монголчуудыг Ногоон Карт хожиж Эрх Чөлөөний Оронд ажиллаж, амьдрах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, сурч боловсрох завшааныг олж авахад нь хувь нэмрээ оруулах нь манай үндсэн зорилт болно.

Манай сайтаар үйлчлүүлэхийн давуу талууд

-Сугалаанд сонгогдсон эсэхээ шалгах мөн таныг сугалаанд албан ёсоор бүртгэгдсэнийг нотлох таны баталгаажуулалтын дугаар манай сайтын сервер дээр аюулгүй хадгалагдах ба та баталгаажуулалтын дугаараа гээсэн тохиолдолд манай сайтын info@nogooncard.com имэйл хаяг руу хүсэлт илгээн баталгаажуулалтын дугаараа сэргээн авах боломжтой.

-Сугалаанд сонгогдсон иргэд рүү манай сайтын зүгээс имэйлээр болон утсаар давхар мэдэгддэг.

-Манай сайтаар зуучлуулж Ногоон Карт сугалаанд бүртгүүлээд улмаар хожил авч сугалааны цаашдын алхамд сонгогдсон бүх иргэд Ногоон Картаа гар дээрээ авах хүртэлх дараагийн шатны бүх алхамуудад заавар, зөвлөгөөгөөр хангагдах боломжтойгоос гадна АНУ-д ирсэний дараа ажил хайх, хэлний сургалтанд хамрагдах, бусад шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэх тал дээр зөвлөгөө авах эрх нээлттэй.

NogoonCard.com сайт танд туслахдаа үргэлж баяртай байх болно.

Танд амжилт хүсье!